Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ Punk and Rap хамтлагийн гишүүдтэй товчхон ярилцасан ярилцлагаа хүргэе.
Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хамтлаг анх хэзээ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бэ?
Очко: Багын найзууд байсан 2008онд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан.
Хамтлаг байгуулах санааг хэн яаж гаргасан бэ?
Tk: Зүгээр Crew байгуулая гэж бодож байсан. Анх Cjay бид 2 санааг гаргасан.
Cjay: Тэгээд л манай ангийн хэдэн бүжиг сонирходог найз. манай байрны хэдэн найз нараа нийлүүлээд л Тэнүүнтэй ярьж бусад нь дэмжээд анх үүсгэгдсэндээ.
Яагаад бүжиг гэх урсгалыг сонгосон бэ? Хэн нэгний нөлөө байсан уу?
Ochko: Байгаагүй ээ.
ST: Байхгүй ээ. Анх бичлэг үзээд дуртай болсон.
Huge: найзууд, youtube, үнэхээр гоё шилдэг бүжиглэдэг бүжигчид нөлөөлсөн. Эрх чөлөөгөөр дүүрэн урлаг учраас.
Бүжигээс өөр сонирходог урлаг бий юу?
Huge: Зураг авах бас зурах
Ochko: Байхгүй
Tk: Дуу
Cjay: Фото зураг
St: Зураг, дуу
Choi: Rap, Hip Hop
Яагаад хамтлагтаа Punk And Rap гэж нэр өгсөн бэ? Утга нь?
Huge: Yeah, You know what it is Punk and Rap, Punk and Rap, Punk and Rap
Cjay: Тэр үед punk урсгалын Avril Lavigne rap буюу hip hop урсгалыг түлхүү сонсдог байсан. Тэгээд 2 өөр урсгалыг хоршуулах гэсэн тиймэрхүү л юм бодсон. Жаахан хүүхдйин санаа.
Гишүүдийн өөрчлөлт орж байсан уу?
Cjay: Орсон. Анхны гишүүн Тами (Тамираа) гарж оронд нь Сэкү (Сэргэлэн) орсон дараа нь Bboy Bill (Билгүүн) нэмэгдэсэн.
Хамтлагийн гаргасан амжилтт болон хамтран ажилсан уран бүтээлчидээс дурьдвал?
ST: MBDC 2010 оны 2-р байр Мөнгөн медал
Tk: Best of Best 2010 - шилдэг эрэгтэй хамтлаг, 2009 оны Мөнгөн медал
Cjay: Gee - Монгол реппер тоглолт болон хэд хэдэн реклам нэвтрүүлэгт орсон.
Punk and Rap хамтлагийхан саяхан өөрсдийн бүжгийн сургалтаа нээсэн. Энэ талаар дэлгэрэнгүйг дуулгавал?
Cjay: Манайх MBDC тэмцээний дараагаар биднийг дэмжсэн мөн нэгдэхийг хүссэн олон хүний саналын дагуу сургалтаа нээхээр шийдээд 4 сард сургалтаа нээгээ сая хичээл ном сургуультай холбогдуулан түр завсарлаад байгаа.
Tk: Тэгээд манай сургалт маань 12оос дээш насны хүүхэд залуусыг элсүүлэн авдаг.
Гишүүдийн зорилго?
Cjay: Бүжигчид зөвхөн ард биш байдаг мөн бүжиг ямар түвшинд байгааг хүн бүрт харуулах зорилготой байна. Бас зарим хий дүр эсгэгчид болон өөртөө бардагчдад шанг нь хүртээх санаатай /инээв/
Huge: Хэзээ ч байр сууриа алдахгүй чаддагаараа юумнуудаа хийнэ.
За гишүүдийнхаа талаар жоохон дэлгэрэнгүй ярилцийлдаа. Бүгдээрээ л их дээд сургуулийн оюутнууд. Хэн, хаана сурдаг вэ?
Huge: Шижрээгээс бусад нь оюутан шд /инээв/ Олон Улс Судлалын Дээд Сургууль
Cjay: Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
Choi: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
St: Монгол Улсын Их Сургууль
Tk: Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Ako: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Ер нь эрэгтэй гишүүдтэй хамтлагийн шүтэн бишрэгчидийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг батлагдаагүй ч хэн бүхэн үүнийг мэддэг. Тэгвэл таньд ямар эмэгтэй таалагддаг вэ?
St: Ухаалаг, халамжтай, тэгээд л ер нь хувь хүнээсээ л ...
Cjay: Халамжтай
Tk: Өөрийнхөөрөө, бусдыг ойлгодог, өөртөө арчаатай, хичээнгүй тийм л эмэгтэй
Choi: Тэгээд ямар ч байж болно шд, хувь хүнээсээ л шалтгаална шд /инээв/
Эр хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
Cjay: Гомо л биш бол ямар ч яахавдээ хүний л амьдрал шд
St: Шудрага
Tk: Эр хүний дотор 3 зүйл байгаасай л гэж боддог. 1т - эмээлтэй, хазаартай морь. 2т - хайр. 3т - эхийгээ хайрлах хайр. Гол нь хэлсэндээ хүрдэг, үнэнч байх хэрэгтэй.
Choi: Миний бодлоор төлөв, даруу юманд их буурь суурьтай ханддаг, хажуудахдаа халамжтай хадамдаа халгаатай гээл /инээв/
Блогийн уншигчиддаа та бүхний зүгээс хандаж хэлхэд:
Choi: Ммм... Юуны түрүүнд манай хамтлагйиг дэмжиж тусалдаг бүх найзууд, дэмжигчиддээ маш их баярлаж явдагаа хэлье. Цаашдаа ч дэмжээрэй улам ихийг хийх гэж бид нар зүтгэж байгаа. Төлөвлөсөн ч юм их байгаа гэж хэлмээр байнадаа.
Cjay: Биднийг дэмжээрэй, хамтран ажиллахад хэзээд бэлэн мөн монголд бүжгийн болон чөлөөт урсгалуудыг хамтдаа хөгжүүлцгэе.
Tk: Юун түрүүнд энэ блогийг нээж байгаа Халиукадаа баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье! Манай хамтлагийг дэмждэг бүх хүмүүсдээ баярлалаа. Бид улам ихийг бүтээхийг хүсэж байна. Биднийг дэмжээрэй.
St: Бидэнд туслаж дэмждэг бүх хүмүүстэй баярлалаа. Мөн LOVE YOU HATERS xD бид та нарт хүлээн зөвшөөрөгдтөл бүжгийг бүжиглэх болно.
Ярилцсан та бүхэнд баярлалаа. Цаашдых нь уран бүтээлд амжилт хүсье!
0 comments:
Your comment / Punk and Rap хамтлагийхантай ярилцсан нь